Өдөр тутмын мэдээ
Зорчигчдын анхааралд зориулсан хилийн мэдээлэл, аюулгүй байдлын зөвлөмж, авиа компанийн шинэчлэлтүүд.

БНСУ-руу зорчиж буй зорчигчдын анхааралд
БНСУ-н хилийн шалган нэвтрүүлэх шар хуудас цахим хэлбэрт шилжсэн. Нислэг эхлэхээс 72 цагийн өмнө онлайнаар бөглөх боломжтой.
БНСУ-н хилийн шалган нэвтрүүлэх ШАР ХУУДАС нь цахим хэлбэрт шилжсэнтэй холбогдуулан дараах мэдээллийг хүргэж байна.
Эрхэм зорчигч та бүхэн БНСУ-г зорьж буй тохиолдолд хилийн шалган нэвтрүүлэх хуудсыг нислэг эхлэхээс 72 цагийн өмнө онлайнаар бөглөх боломжтой болсон. Цаасан хуудсыг халах зорилгоор уг үйл ажиллагааг эхлүүлж байгаа бөгөөд хэдий онлайнруу шилжсэн ч 2025 оны 12-р сар хүртэл уламжлалт цаасан хэлбэрийн шар хуудсыг хил дээр бөглөх боломжтой юм.
E-arrival card-ыг хэрхэн бөглөх вэ?
- Өөрийн гар утас, таблет, компьютерээр e-arrivalcard.go.kr сайтад нэвтрэн бөглөх
- QR код уншуулан сайтад нэвтрэн бөглөх
- Аяллын мэдээлэл, зорчиж буй зорилго, Солонгос улсад байх хаяг болон утасны мэдээлэл зэргийг оруулж e-arrival card үүсгэх
Зорчигчдын анхааралд
БНСУ болон БНХАУ руу зорчих зорчигчид хилээр нэвтрэх онлайн мэдүүлгээ нислэг эхлэхээс өмнө заавал бөглөнө үү. Korean Air болон хамт олон компаниуд онгоцны дотор зөөврийн цэнэглэгч ашиглахыг хориглож байна.
Бусад мэдээ
Онцолсон чиглэлүүд
Сеул, Солонгос
E-arrival card шаардлагатай
Эхлэх үнэ: ₮1,250,000
Бээжин, Хятад
Онлайн мэдүүлэг шаардлагатай
Эхлэх үнэ: ₮1,450,000
Токио, Япон
Онцлох чиглэл
Эхлэх үнэ: ₮1,800,000
Мэдээллийн захидлын жагсаалт
Хамгийн сүүлийн мэдээ, хилийн шаардлага, онцгой санал авахын тулд бүртгүүлнэ үү.
